Хими цэвэрлэгээ, угаалга
"Урбан сервис" Хими цэвэрлэгээний төв салбар маань 2022 оны 3 сард Шинэ яармаг хороололд байгуулагдсан.
АНУ-ын Speed Queen, болон Итали улсын SILC Flimas, GMP брэндийн тоног төхөөрөмж, Герман улсын Persil, Perwoll зэрэг угаалгын нунтаг болон цэвэрлэгээний бодис ашигладаг.
Бид "Метро Экспресс" ХХК-тай хамтран ажилласнаар Европын хими цэвэрлэгээний стандарт, технологийг өөрийн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорьж байна.
 Мэдээлэл
Түгээмэл асуултууд
  • Хувцасны материал, загвар хийц, жижиг детал, бүрдэл хэсгээс хамаарч түүнийг хэрхэн цэвэрлэх зааварчилгааг гаргаж хувцас бүрд хадсан байдаг. Иймээс Та хувцасны цэвэрлэгээний зааварчилгааг тогтмол харж, зөв уншиж түүний дагуу цэвэрлэж заншаарай. Яагаад гэвэл хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх заавартай хувцсыг усаар угаахад шинэ хувцсыг ч хуучин мэт муухай болгодог. Нэгэнт механик гэмтэл авсан хувцсыг дараагийн удаад хуурай хими цэвэрлэгээнд өгсөн ч урьдын адил шинэ мэт болохгүйг сайн анхаараарай. Альваа хувцсыг зааврын дагуу цэвэрлэснээр хувцасны өнгө үзэмж, эдэлгээний насыг уртасгах болно.
  • Хэрэглэгч Та хувцсаа толбо болгосон бол мэргэжлийн цэвэрлэгээний байгууллагад хандаарай. Та толбыг оролдсон эсвэл удаан хугацаанд толботой хэвээр байлгах нь тухайн толбыг бүр мөсөн арилахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Цэвэлэсэн хувцсыг савлаж өгсөн уут нь Таныг хувцсаа гэр хүртлээ цэвэрхэн авч явахад зориулагдсан байдаг. Харин хэрэглэгч Та хувцсаа удаан хугацаанд өмсөхгүй хадгалах тохиолдолд гялгар уутнаас гаргаж даавуун уутанд хадгалахыг зөвлөж байна.
  • Бид гэртээ хувцсаа цэвэрлэхдээ өнгөөр нь ялгаад шууд угаалгын машинд хийгээд л угаадаг. Харин угаалга, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага хувцсыг угаалгын машинд хийхээс өмнө нийт цвэрэлгээний 1/3-тэй дүйцэх хэмжээний ажлыг хийдэг. Мөн угаалгын машинаас гарсны дараа зааврын дагуу хатаах, индүүдэх, бөөсөрсөн материалыг түүх зэрэг дахин 1/3-тэй дүйцэх ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бидний гэртээ хийдэг угаалгаас 2 дахин илүү цэвэрлэгээг мэргэжлийн байгууллага үзүүлдэг учир тэдний үйлчилгээнд итгэж болно.
Манай салбарууд
Бидэнтэй холбогдох
© Copyright 2025Urban Servicedeveloped bySteppe Link